본문 바로가기

Shimjeong Hospital

ШИМЖОН ЭМНЭЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн нуруу нугас гэмтэл согогын салбарын шилдэг 100-н эмч нарын нэгэнд шалгарч, тус салбартаа тэргүүлэх эгнээнд алхаж яваа ШимЖонХён эмч 2015оны 2-р сарын 4-нд тус эмнэлэгийг байгуулжээ.

Нэг гэр бүл гэсэн сэтгэлээр байгуулсан эмнэлэгийнхээ “Миний гэр бүл”хэмээх тэргүүн зорилт дор сээр нуруу, үе мөчний эмгэг өвчин, зовиуртай бүхий л хүмүүст нээлттэй, итгэл даахуйц эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж эрүүл саруул нийгмийг бүрдүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорьж ажиллаж байна.

Манай эмнэлэг нуруу нугас, гэмтэл согог, үе мөчний эмгэг өвчнийг оношлон эмчлэх нарийн мэргэжлийн эмнэлэг бөгөөд MRI(Цөмийн соронзон оношлогоо), CT(Компьютер Томографи) Эхо(Хэт авиан шинжилгээ) зэрэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нарийн оношлогоо хийж

НУРУУ НУГАСНЫ МЭСГҮЙ ЭМЧИЛГЭЭ

ДУРАНГИЙН БОЛОН БИЧИЛ СЭТГҮҮРИЙН МЭС ЗАСАЛ

ҮЕ МӨЧИЙГ ҮҮДЭЛ ЭСЭЭР ЭМЧЛЭХ МЭСГҮЙ ЭМЧИЛГЭЭ&ГЕНИЙН ЭСИЙН ТАРИЛГА

ҮЕ НӨХӨН СЭРГЭЭХ ДУРАН ЭМЧИЛГЭЭ зэрэг хөнгөн хялбар мэс ажилбараас авахуулаад нарийвчилсан хүнд мэс заслын эмчилгээ хүртэл нуруу нугас, гэмтэл согог, үе мөчний бүх төрлийн эмчилгээ оношлогоо хийж байна.

БНСУ-ын эрүүл мэнд нийгмийн халамжийн яамнаас олгодог магадлан итгэмжлэлийн дагуу эмнэлэгийн үйчилгээний түвшин, өвчтний аюулгүй байдал, эмнэлэгийн үйл ажиллагаа зэрэгт хийдэг үнэлгээний үр дүнд чанарын өндөр түвшинд итгэл даахуйц эрүүл мэндийн байгууллагаар шалгарч, Гванаг, КимЧон, Гүрү, ДунЖаг гэсэн 4 дүүрэгтээ анхны бөгөөд цор ганц нуруу нугас, үе мөчний мэргэжлийн МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ-ээр тодрон үйл ажиллагаагаа явуулж байна.

ШИМЖОН эмнэлэг нь эрүүл мэнд нийгмийн халамжийн яамнаас “ГАДААД ӨВЧТӨНД ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭМНЭЛЭГ”-д олгох эрхийг авч, дэлхийн өнцөг булангаас зорин ирж буй гадаадын иргэд, өвчтөнд чанартай эмнэлэгийн үйлчилгээг үзүүлэхэд хэзээд бэлэн хичээнгүйлэн ажиллаж байна.

ШИМЖОН эмнэлэг нь Ази Номхон Далайн нуруу нугасны MIS СУРГАЛТЫН ТӨВ, АЗИ НОМХОН ДАЛАЙН НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ болон сонгогдож дэлхийн улс орны нуруу нугасны салбарын мэргэжилтэн эмч нарт мэдрэлийн мэс засал, гэмтлийн мэс заслын сургалтыг явуулах эрх бүхий эмнэлэгээр шалгаран ажиллаж байна.